хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ

АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр боллоо

Түгээх

Хоёр Солонгосын хил дээр уулзаж байгаа АНУ-Хойд Солонгосын төлөөлөгчид өнөөдөр хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болжээ.

Хилийн Панмунжом тосгоны Хойд Солонгосын талд болж байгаа хэлэлцээрт Вашингтоны талыг АНУ-аас Сөүлд суух элчин сайд асан Сун Ким тэргүүлж байгаа бол Пёхньяны талыг гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй ахалж байна.

Талууд ням гаригт эхний уулзалтаа хийсэн хийсэн бол даваа гаригт дотроо ажиллаж өнгөрөөсөн байна. Харин өнөөдөр хэлэлцээр үргэлжлэхээр болоод байгаа ба хэлэлцээр амжихгүй бол маргааш үргэлжлүүлэхээр болоод байгаа ажээ.

Тэдний хэлэлцэж буй гол асуудал нь ирэх сард Сингапурт болохоор төлөвлөгдсөн Трамп-Кимийн уулзалтын товыг шинэчлэх эсэх, уг уулзалтаар хэлэлцэх асуудлууд багтаж байгаа юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *