хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Гэртээ олсны ургамал тарьж ургуулсан этгээдийг дайчлан баривчиллаа

Түгээх

Энэ сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олсны ургамал буюу марихуаныг гэртээ тарьж ургуулсан этгээдийг дайчлан баривчилжээ.

Тодруубал, Монгол улсын иргэн 23 настай Т гэгч нь Хан-Уул дүүрэгт байрлах гэртээ их хэмжээний марихуаныг тарьж ургуулан боловсруулан хэрэглэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна. Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *