хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: Хугацаат цэргийн алба хаагч хээрийн сургуулилтын үеэр амиа алджээ

Түгээх

Энэ сарын 19-ны өдөр, оройн 19:00 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань дахь Хилийн цэргийн 0154-р ангийн алба хаагч хээрийн сургуулилтийн үеэр амиа алдсан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Мэргэжил сургалт бэлтгэл төвийн хугацаат цэргийн алба хаагч хээрийн сургуулилт хийж байхдаа амь насаа алджээ. Осол сургуулилтын хашаанд болсон бөгөөд тус ангийн 8 алба хаагч Газ-53 маркийн автомашиныг түрж байжээ. Улмаар машины хойд хоёр дугуйн орчимд түрж явсан алба хаагч автомашины доогуур орж осолдсон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан цэргийн цогцос хоёр хуваагдсан байсан гэх ба дээрх хэргийг Төв аймгийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэсэгт үргэлжлүүлэн  шалгаж байна.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *