хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Яргайт зуслангийн орчмоос гранат олджээ

Түгээх

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богины амаас он, цаг нь тодорхойгүй гранат олджээ. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 20:30 цагт “Яргайтын богины амнаас гранат олоод, гэрийнхээ гадаа аваад ирчихсэн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг дуудлагын дагуу шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн Олимп хотхонд оршин суух хаягтай, 27 настай Э нь өөрийн хашаанаасаа гранат олсон бөгөөд жинхэнэ гранат гэж мэдэлгүй өөрийн эзэмшлийн автомашиндаа тээвэрлэн ирсэн аж. Тэрбээр хэргийн урьдчилсан мэдүүлгээр тоглоомон гранат гэж бодсон хэмээн мэдүүлжээ. Дээрх хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *