хайх үгээ бичих

Нийгэм

Эстони улсын иргэн Рой Страйдер: Мөнгө залилсан Н.Байгалмаатай Цэрэнгийн гэрт танилцаж байсан

Түгээх

Өнөөдөр буюу 5-р сарын 28-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна тэмээгээр аялагч Н.Байгалмаад 57500 евро залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Анх 2011 онд Н.Байгалмаа гэх хүнтэй гэр бүлийнхээ гишүүнээр дамжуулан Цэрэнгийн гэрт танилцаад, 2016 онд Н.Байгалмаагийн “Offroad Mongolia” компанийн бизнесийн үйл дэмжих зорилгоор ахин уулзсан. Энэ үед би Монголд цаатан үндэстнийг судалж, баримтат кино хийх зорилгоор Эстони улсаас баг бүрэлдэхүүнтэй ирсэн. Энэ багт Эстони улсад нэртэй эрдэм шинжилгээний ажилтан, телевизийн алдартай продюсер, дуучдыг багтаа урьж авчирсан байсан ба аяллын үйл ажиллагааг Н.Байгалмаагийн компани зохион байгуулсан. Аяллын явцад Н.Байгалмаа цаатан хүмүүс болон дархад хүмүүс болон бид нарт морьдоо өгсөн хөтчийн зарим төлбөрийг төлөөгүй байсан. Мөн цаатан хүмүүст өгөх ёстой байсан төлбөрийг маш бага хэмжээгээр өгсөн байна лээ. Н.Байгалмаагийн хийсэн ажил хуурамч, хууль бус гэдгийг би эхэндээ мэдээгүй байсан. Энэ бүхнийг мэдээд шүүх цагдаад хандах болсон. Мөнгө авах үед хоёр гэрч байсан ба Н.Байгальмаа гарын үсэг хүртэл зурсан байдаг” гэлээ.

Харин энэ үеэр Н.Байгальмаагийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Өнөржаргал дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Эстони улсын иргэн Рой Страйдер Монголд дөрвөн зорилгоор ирсэн гэдгээ нүүр номдоо бичсэн байсан. Нэгдүгээрт, Европт болох Дээрхийн гэгээнтэн Далай ламын сүсэгтэн олонд зориулах сургаал номлолын айлтгалд Монголчуудын бүрэлдэхүүнийг хариуцах. Мөн УИХ-ын гишүүдийн багийг удирдах, баримт киноныхоо уран бүтээлчидтэй уулзах. Дөрөв дэх зорилго нь Н.Байгалмаад мөнгө зээлүүлсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн зорилгоор ирсэн юм билээ. Энэ бүхний цаад зорилго нь Н.Байгалмаагийн аялалд саад хийх гэсэн оролдлого. Европын холбоо Н.Байгалмааг оруулахгүй гэдэг мэдээллийг Европын холбоог төлөөлж Эстони улсын иргэн  хэлэх нь сонин биз дээ. Мөн Н.Байгалмааг хилээр гарах гэж байхад нь 10 тэмээг нь битгий гаргуулж өгөөч гэж шүүхэд өргөдөл хүртэл өгсөн.

Эстони улсын иргэний ард  Монголд том баг ажиллаж байгаа. Тэд шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Гаднын иргэн Монгол Улсад ирээд иргэнийг нь ам хэлээрээ доромжилж, УИХ-ын гишүүдийнх нь багийг удирдана гээд л ярьж байна шүү дээ. Н.Байгалмаа мөнгө зээлсэн эсэх нь шүүхээр нотлогдоогүй. Нэр хүндэд нь ноцтой халдаж , аялалд нь саад болж байна” гэлээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *