хайх үгээ бичих

Гэмт хэрэг

АТГ: ЗТХЯ-ны газрын дарга Б.Артурт шийтгэл оноолоо

Түгээх

Авлигатай тэмцэх газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Гүнсэндарь нарт сануулах сахилгын шийтгэл оноожээ.

Мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл оноосон байна.

Б.ЦОГ

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *