хайх үгээ бичих

Нийгэм

Эрдэмтэн Кагалат Закирианов: Чингис хаан бол казак үндэстний ӨВӨГ дээдэс мөн

Түгээх

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ болон Казакстаны мэдээллийн сайтуудаар Чингис хаан бол Казак үндэстний өвөг дээдэс гэх утгатай мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Тодруулбал, Казакын Спорт, Аялал жуулчлалын академийн ерөнхийлөгч, математикийн профессор Кагалат Закирианов Чингис хааны иргэншлийн талаар судалгаа явуулж түүнийхээ дүнг танилцуулсан байна. Тэрээр Чингис хааны дэлхийн академийн судлаач нэгэн бөгөөд судалгаагаар Чингис хаан бол Казак үндэстний өвөг дээдэс бөгөөд халх Монголчууд нь тэдний нутагт ирж суурьшсан гэх дүгнэлт гаргажээ. Энэхүү судалгааныхаа ажлыг  “Тюркская сага Чингисхана и KZ фактор” хэмээх ном болгон хэвлүүлж түүнийгээ Их Британийн нийслэл Лондон хотноо олон улсын эрдэмтдэд танилцуулжээ.

Тэрбээр Asiarussia.ru сайтад өгсөн ярилцлагадаа “ Би бол казак иргэдийн өвөг дээдсийн агуу түүхийг судалдаг хүн. Миний судалгаагаар 1206 онд Чингис хаан тархай бутархай овгуудыг нэгтгэж, эсгий гэрт амьдарч байгаа хүмүүст казак хэлээр “мөнхийн” хэмээн нэрлэгдэнэ гэж хэлсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ ойлголт өөрчлөгдөж “Монгол” болсон. Чингис хааны үед, түүний нутаг дэвсгэрт 40 Монгол, дөрвөн Ойрад овог аймаг амьдардаг байсан ба 1218 онд Чингис хаан Казахстан, Төв Азийн нутаг дэвсгэрт 34 овгийг удирджээ. Харин үлдсэн овог аймгууд эрх мэдлийн төлөө тэмцэж Монголын зургаан овог нь хятадад дагаар орж Манжийн хараат болсноор мянга мянган манжууд орж ирсэн. Тиймээс орчин үеийн Монголчууд бол Манжуурын Тунгусын овог юм. Би ердөө л түүхэн шударга байдлыг сэргээхийг хүсч байна” гэжээ. Мөн тэрбээр энэхүү судалгаа шинжилгээг дээрх номондоо бүрэн эхээр баримттай тусгасан гэх ба нийтлэлч Баабарын Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Монголын түүх” номын аргументуудыг үндэслэсэн хэмээн ярилцлагадаа дурьжээ.

Эх сурвалж: http://asiarussia.ru/news/2791/

https://camonitor.kz/30062-kazah-chingishan-i-drugie-mify-nacionalnoy-istorii.html

https://www.altyn-orda.kz/uchenye-utochnili-nacionalnost-chingisxana-on-byl-kazax/

http://tengrifund.ru/chingisxan-velikij-predok-kazaxov.html

Б.ЦОГ

1 Сэтгэгдэл

  1. эдмон дантес 2018-07-22 22:43

    сэрүүн зүүдлээрэй муу хасаг оспаны үлдэгдэлээ

    Reply

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *