хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Буйр нуурт САМ ХОРХОЙ үржүүлснээс нэн ховор загасны төрөл зүйл цөөрч байна гэв

Түгээх

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт гол ус ширгэсны улмаас загаснууд маш олноороо үхээд байгаа аж. Тодруулбал, Халх гол сумын төвөөс 65 км зайд орших Буйр нуураас эхтэй Баян нуурын ус ширгэсний улмаас налим, булуу цагаан, улаан живэрт гэх төрөл зүйлийн загаснууд үй олноороо үхжээ. Буйр нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай байдаг болжээ.

Буйр нуур нь манай улсын цэнгэг уст нуурын нэг бөгөөд тус нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг байна. Гэвч сүүлийн жилүүдэд дээрх загаснуудын тоо толгой мэдэгдэхүйц хэмжээгээр багассан гэдгийг судлаачид онцолдог.

Учир нь, Дорнод аймаг нь урд хөрштэй хил залгаа оршдог бөгөөд хятад иргэд Буйр нуурын цэнгэг усанд сам хорхой үржүүлдэг гэх мэдээлэл байна. Сам хорхой нь цэнгэг усанд олноор үржих чадвартай ба загасны түрсээр хооллодог учир тус нуурын загасны тоо толгой ийнхүү буурах гол шалтгаан болжээ. Нутгийн иргэд ч дээрх мэдээллийг баталдаг бөгөөд Буйр нуурт үржүүлсэн сам хорхойг үржүүлж урагшаа хил гаргадаг хэсэг бүлэг хүмүүс бий гэлээ.

Б.ЦОГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: СОРОНЗОНБОЛД

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *