хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

УНТЭ: Зүрх шилжүүлэн суулгах анхны хагалгаа АМЖИЛТГҮЙ болсон учир бусад хагалгааг цуцалсан

Түгээх

Энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Улсын нэгдсэн төв эмнэлэг анх удаа, цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлаг солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах зүрхний мэс заслууд хийх гэж буй тухайгаа олон нийтэд зарласан билээ. Энэхүү хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран гурваас дөрвөн хүнд хийхээр төлөвлөж байсан аж. Гэвч хийгдэхээр төлөвлөгдсөн энэхүү хагалгаануудын хамгийн анхных нь амжилтгүй болжээ.

Гэтэл дээрх хагалгааг амжилттай болсон гэх худал мэдээлэл гарсантай холбогдуулан тус эмнэлгийн хэвлэлийн албанаас тодруулбал “Төлөвлөөд байсан  хагалгаануудын хамгийн эхний хагалгаа амжилтгүй болсон. Өвчтөний биеийн байдал муу байснаас хагалгаа даагаагүй нас барсан асуудал гарсан. Эхний хагалгаа амжилтгүй болсон учир бид бусад төлөвлөгдсөн хагалгаануудаа бүгдийг нь цуцлаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар яагаад ташаа мэдээлэл гарсныг мэдэхгүй байна” гэлээ.

УНТЭ анх удаагаа зүрх шилжүүлэн суулгах мэс ажиллагаа хийхээр болсон гэх мэдээллийг тус эмнэлгийн дарга Д.Очирбат анхлан хэвлэлд өгсөн байдаг ба түүнийг эрсдэл өндөртэй, хүнд хагалгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан цацсанд буруушааж байгаа ажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *