хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

“Моннис” компанид газраа өгсөн иргэд жагсаал зохион байгуулна гэв

Түгээх

Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд “Моннис” группд газраа чөлөөлж өгсөн иргэд жагсаал зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, нийслэлийн БЗД-ийн 14-р хороонд дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон “Моннис” группын охин компани болох “Моннис урбан девелопмент” ХХК 2013 оноос эхлэн 300 гаруй айлын орон сууц барих барилгын ажлаа эхэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч байр ашиглалтад оруулаагүй байгаа аж. Тухайлбал, тус компани анх сонгогдохдоо 14-р хорооны 100 гаруй айлын газрыг чөлөөлж, нийтдээ 12 га газарт дахин төлөвлөлтийн хоёр блокон орон сууц барихаар төлөвлөсөн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тус компани 10 давхар хоёр блок барьсанаас өөр зүйл хийгээгүй гэх ба уг барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа учир ийнхүү тэмцэхээр болсон байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, эхний блокын байранд “Моннис Урбан девелопмент”-ийнхан өөрийн компанийн 125 ажилтнаа хямдралтай үнээр оруулахаар  таван тэрбумын урьдчилаа авсан гэх ба газраа чөлөөлж өгсөн иргэдийг оруулах эсэх нь эргэлзээтэй байгаа гэлээ.

Харин газраа чөлөөлж өгсөн иргэдийн байдал өнөөдөр маш хүнд байгаа ба хоёр жилийн өмнөөс дээрх иргэдэд түрээсийн мөнгө өгөхөө зогсоосон байна. Анх газар чөлөөлсөн иргэдтэй барилга баригдаж дуустал түр оршин суух газрын түрээсийн мөнгийг тухайн өрхөд амьдарч буй ам бүлээс шалтгаалж сар бүр 700 мянган төгрөг, 5-аас доош ам бүлтэй айлд сар бүр 500 мянган төгрөг өгөхөөр тохиролцсон ч 2016 оноос хойш иргэдэд түрээсийн мөнгө өгөөгүй бөгөөд баригдаж буй барилгыг эдийн засгийн хүндрэлээс үүдэж зогсоосон тул хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй гэх хариу өгсөөр байгаа гэлээ.

Б.ЦОГ

 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *