хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ

Д.Трамп Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцаллаа

Түгээх

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай ирэх сарын 12-ны өдөр Сингапурт хийхээр товлоод байсан уулзалтаасаа татгалзсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид захидал илгээсэн байна. Тэрбээр “Та бүхний ихээхэн уур хилэн, дайсагнасан байдлаа харуулсан саяхны мэдэгдэлтэй холбоотойгоор эртнээс төлөвлөж байсан уулзалтыг одоо хийх нь зохимжгүй гэж үзэж байна. Дэлхий дахин болон Умард Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжийг алдлаа. Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаархи бодлоо өөрчилвөл над руу бичих юм уу утсаар холбогдоорой” гэжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *