хайх үгээ бичих

Улс төр

Хотын дарга Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв

Түгээх

ZOX.MN – Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нэр дэвшихээ албан ёсоор зарлав.

Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх сарын 7-ны өдөр товлогдоод байгаа билээ. Уг хурлыг угтаж Нийслэлийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчид хуралдаж тов, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг батлаад байгаа. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сон­гож, 69-ийг нь квотоор оролцуулахаар шийд­вэр­лэсэн.

Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдээд буй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь Ц.Сандуйг чөлөөлснөөс хойш уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдээд буй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа 2020 он гэхэд дуусгаж, үр дүнг олон түмэнд тайлагнах үүднээс уг шийдвэрийг гаргасан аж. Сонгуулийн бүрэн эрхийн хугацааны 50 хувьд нь хотын даргаар ажилласан тэрбээр үлдсэн 50 хувийн хугацааг дуусгавал МАН-д ажлаараа тэргүүлэх магадлалтай улс төрчийн тоонд орж буй аж Хэдийгээр шүүмж, магтаалыг зэрэгцэн сонсож яваа хотын дарга ч томоохон төслүүдийг зоригтой хөдөлгөж чадсанаар өмнөх хотын дарга нараас онцлог хэмээн дүгнэжээ.

Г.Билгүүн

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *