хайх үгээ бичих

Улс төр

С.Баярын биеийн байдал огцом муудсан гэв

Түгээх

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын алба хашиж байсан С.Баяр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 40 гаруй хоног өнгөрчээ.

Өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал муудаж, хорихын эмнэлэгт 20 гаруй хоног эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан ч шүүхээс С.Баярыг дахин сарын хугацаатай хорьж шалгах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан билээ. Өнөөдрийн байдлаар багтраа, харшил зэрэг өвчтэй С.Баярын биеийн байдал эрс муудаж, шагай нь хавдаж, улмаар алхаж чадахаа больсон тухай түүний өмгөөлөгч мэдээлжээ. Тодруулбал, түүний ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавджээ. Мөн Урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн байна. Тэрбээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг мэдээлэл бий. Гэвч С.Баяр эрүүл мэндийн байдлаа үл харгалзан жирийн эмнэлэгт хэвтэх эсвэл батлан даалтад хүсэлт гаргахгүй байгаа аж.

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *