хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Осолдсон вагонууд ерөнхийлөгчийн буудайг тээвэрлэж явжээ

Түгээх

Өнгөрөгч долоо хоногт Дархан-1 өртөөний 15-р замаар 2508 дугаартай үр тариа ачсан галт тэрэг ОХУ-аас Улаанбаатар чиглэлд явж байхдаа осолдож, найман вагон замаас гарсан. Осол болсон даруйд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ослын газар ажиллаж сэргээн босголтын ажил явуулсан байна.

УБТЗ-ын зүгээс, ослын улмаас гарз хохирол гараагүй гэх ба буудай хүлээн авагч дээр хохирлын хэмжээ яригдана хэмээж байсан бол осолдсон найман вагоны хоёрт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшлийн “Милл хаус” гурилын үйлдвэрийн захиалсан буудай байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Улмаар ослоос үүдсэн хохирлын хэмжээ болон буудай хүлээн авагч нарын тухай мэдээллийг чандлан нууцалж байгаа гэлээ.

Б.ЦОГ

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *