хайх үгээ бичих

Улс төр

ЗГ: МИАТ, Хөрөнгийн биржийг хувьчилна

Түгээх

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг  хэлэлцэж байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “МИАТ, Хөрөнгийн Бирж, Хөдөө аж ахуйн биржийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэхдээ компаниудын 49 хувийг болон тодорхой хувийг Монголынхоо хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчлахаар ЗГ шийдлээ. Гэхдээ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ” хэмээн мэдээллээ.

Хувьчлах шийдвэр гаргасан байгууллагуудад МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж зэрэг багтаж байгаа ба энэхүү шийдвэртэй холбогдуулан 11:30 цагаас Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *