хайх үгээ бичих

Нийгэм

Улсын харцага Г.Ганхуяг: Би БОАЖЯ-ны зөвшөөрөлтэй ан хийсэн

Түгээх

Өчигдөр олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын харцага Г.Ганхуягийн хулгайгаар халиун буга агнасан гэх энэ зураг тархав. Тэрбээр энэхүү зургийг тайлбарлахдаа “Одоогоос таван жилийн өмнөх зураг. Хөгшин буганууд согоонуудаа хээлтүүлж чадахгүй сувайруулдаг. Тэгсэн хэр нь залуу бугануудыг ойртуулдаггүй юм. Тиймээс байгалийн жамаараа хөгширсөн бугануудыг гадаадын анчныг урьж авчраад агнуулсан хэрэг.

Агнуулах зөвшөөрлийг нь БОАЖЯ-наас өгсөн. Би дагуулж яваад сумын байгаль орчны байцаагч, цагдаагийн ажилтнуудын хяналт дор агнуулсан. Тэгэхээр үүнд ямар ч хууль бус зүйл, хулгайн ан гэх ойлголт байхгүй. Энэ бол зөвшөөрөлтэй ан. Эргээд тухайн гадаадын анчин сум орон нутагт мөнгө төлдөг. Энэ бугыг агнасан мөнгөний ихэнх хувь нь орон нутгийн байгаль хамгаалах сан, нөхөрлөлд ордог.

Тэд бусад бугануудыг хамгаалж, өвс, хужир тавьж өгөх харилцан үүрэгтэй ажилладаг. Энэ бол ангийн менежмент. Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий. Хамтдаа зураг авахуулсан л төдий. Тэрнээс би агнаагүй юм. “Монгол Гөрөөчин” бүлгэм энэ зургийг олж авч пост тавьснаас болоод өнөөдөр энэ зураг фэйсбүүк, твиттерээр намайг дэндүү урт насалтал харааж ерөөлөө шүү. Миний мууг үзнэ гэвэл ёстой үгүй шүү” хэмээжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *