хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Сураггүй алга болсон эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн байсныг олжээ

Түгээх

Энэ сарын 6-ны өдөр 21 настай Б.Ариунзаяа нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо “Оршил” хотхоноос гараад сураггүй болсон тул эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Улмаар эмэгтэйн  ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандаж сураггүй болсон гэх эмэгтэйг 24 цагийн дараа олсон бөгөөд Б.Ариунзаяа ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн байсныг эмнэлгийн ажилтнууд ар гэрийнхэнтэй нь холбогдон мэдээлснээр цагдаагийн байгууллагынхан эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Сураггүй болсон гэх эмэгтэй ийнхүү олдсон боловч цахим орчинд түүнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл одоог хүртэл тархсаар байгаад ар гэрийнхэн нь санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *