хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ

Малайзын ерөнхий сайд авлигатай тэмцэх тусгай комисс байгууллаа

Түгээх
 Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамад өмнөх Ерөнхий сайдын нэр холбогдсон олон зуун сая ам.долларын дуулиант хэргийг шалгах тусгай комисс байгуулсан тухай “Эн-Эч-Кэй” телевиз мэдээллээ.
Малайзын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Н.Разакийн гэрт нэгжлэг хийн олон тооны тансаг хэрэглээний бүтээгдэхүүнийг хураан авсан юм. Харин Ерөнхий сайд асан өөрийгөө гэм зэмгүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ. Шинээр байгуулагдсан авлигатай тэмцэх комисс нь АНУ, Швейцарь болон бусад улс орны хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд  тус комисс нь Ерөнхий сайд асан Нажиб Разакийн 700 сая ам.долларыг улсын хөгжлийн сангаас хувийн данс руугаа шилжүүлсэн гэх хэргийг шалгах аж.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *