хайх үгээ бичих

Улс төр

Ерөнхий сайд ОХУ дахь айлчлалаа яагаад хойшлуулав?

Түгээх

ZOX.MN  – Жил бүр зохион байгуулагддаг Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-26-ны өдөр оролцож, албан ёсны айлчлал хийхээр тов зарлагдсан ч хойшлуулжээ.

Тэрбээр ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэж дууссаны дараа айлчилбал илүү үр дүнтэй хэмээн үзжээ. ОХУ-ын тал Ерөнхий сайдад айлчлалын урилгыг албан ёсоор хүргүүлсэн бөгөөд тааламжтай өдрөө харилцан тохиролцохоор болсон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд анхны албан ёсны айлчлалаа БНСУ-д 2017 онд хийж, 2018 онд БНХАУ-д айлчилсан. Одоо хойд хөрш ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хоёр орны талаас хангаж байгаа юм.

Г.Билгүүн

Таг:

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *