хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ

Хавайн галт уулын хайлмаг Номхон далайн эрэгт хүрчээ

Түгээх

Өнгөрсөн бямба гаригт галт уулын дэлбэрэлтээс урссан халуун хайлмаг хурдны замыг гатлан улмаар Номхон далайд хүрснээр уушги, нүд, арьсны цочрол үүсгэх, цаашлаад үхлийн аюулд ч хүргэж болзошгүй нөхцөл байдал бий болсныг Хавайн Галт уулын Ажиглалтын Төвөөс мэдэгдлээ.

Аймшигт халуун хайлмагийн дараа агаарт хүхрийн давхар исэл тархсанаас ч илүү аюул Хавайн оршин суугчдад нүүрлээд байна. Учир нь халуун хайлмаг далайн устай нийлснээр идэмхий хийн хорт хольц үүсчээ. Албаны хүмүүс нутгийн иргэдэд халуун хайлмаг далайтай нийлсэн газрын ойр орчмоос хол байхыг сануулж байна.  Мөн хүхрийн давхар ислийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн нь аюулыг улам нэмжээ. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаныхан Килауны галт уулын эргэн тойронд 300 метрийн радиусаас гадагш усыг аюулгүй болгосон гэж мэдэгдсэн бөгөөд далайгаар аялагчдыг аюултай нөхцөлийг ойлгон, халуун хайлмагт хэт ойртохгүй байхыг анхаарууллаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *