хайх үгээ бичих

Эдийн засаг

“Монголын эдийн засгийн чуулган 2018” уулзалт үргэлжилж байна

Түгээх

Тэрбээр “Монгол Улс хахир хатуу өвлийн зудыг дөнгөж давж гарсан монгол малчин айл шиг ийм цаг үед болж байна. Гэхдээ бид урин хавар, сайхан зунтай учирлаа. Үүнтэй адил эдийн засаг маань ч сайхан зуны цагтай золгож байна гэдгийг хэлмээр байна.

Энэ форум нь өмнөх алдаа оноогоо дүгнээд зогсохгүй, цаашид хэрхэн ажиллах вэ гэдгийг ярилцахад маш чухал ач холбогдолтой. Улстөрчид олон жил талцан хуваалцаж явсаар өдийг хүрлээ. Ингэж хуваагдсаар дотоод хүч тамираа ч барж явсан нь нууц биш. Энэ нь биднийг гадаад ерөнцөд ойлгомжгүй харагдуулж, хөгжилд гай болж байна. Үүнд цэг тавих болсон. Тиймээс энэ жилийн форумыг “Хүчээ нэгтгэе” уриан дор хийж байгааг сайшааж байна.

Олон талаас нь ярьж шийдсэн шийдэл зөв байдаг гэдэгт би итгэлтэй байдаг. Олон төлөөлөл хамтран нийт иргэдийнхээ өмнө бодлогын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар цуглажээ. Иргэд ч форумыг анхааралтай харж байгаа. Энэ нь шийдвэр гаргагч нарт маш чухал.

ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж байна. Эдийн засгийн өсөлт 5,2 хувьд хүрлээ. Гадаад валютын нөөц 3 тэрбум ам.доллар болжээ. Манай засгийн газар 2,8 их наяд төгрөгийн өрийг дарж барагдууллаа. Энэ бол бизнес эрхлэгчид та бүхэн Засгийн газрын хамтын ажиллагаа гэж бодож байна.

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн гурван тулгуурт бодлогоо зарласан. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөр зэргийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх нь биднээс шалтгаална. Хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, макро эдийн засгийн бодлогыг сайжруулахад анхаарч ажиллана.Татварын орчныг илүү сайжруулж, татваруудыг бууруулна гэдгээ бид амласан. Хамтдаа энэ бүхнийг хийх болно” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Эдийн засгийн форумыг нийтдээ найман удаа зохион байгуулжээ. Өөр өөрийн онцлог, өөр өөрийн гэсэн шийдэл гарц гаргалгаатай болж байсан бөгөөд Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү явж буй энэ үед болж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна” гэлээ.

Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *