хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Г.Сарангэрэл нарыг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Түгээх

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, улсын хилээр хар тамхи мансууруулах төрлийн бодис оруулж худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран шат дараалсан хяналт шалгалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд, 5-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар нь бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг.

Эдгээрийн нэг нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай байсан гэх Г.Сарангэрэл бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23-р зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд түүний бэлэг эрхтэн дотроос их хэмжээний мөс гэх нэршилтэй мансууруулах бодис гарч ирсэн байдаг. Эд мөрийн баримтаар уг хар тамхийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан бөгөөд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Г.Сарангэрэл нарыг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа аж.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *