хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгахыг хүслээ

Түгээх
Одоогоос 12 жилийн өмнө Малайзын Куала-Лумпур хотоос холгүй орших газарт Монголын загвар өмсөгч эмэгтэйг хөнөөсөн хэргийг дахин сөхөж, шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Малайзын шинэ Ерөнхий сайд Махатир Мохамадаас хүслээ.
Тэрбээр илгээсэн мэндчилгээндээ “Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна” гэж дурджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээ Малайзын шинэ Засгийн газрын албан ёсны цахим хуудаст бүрэн эхээрээ тавигдсаныг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцоо ой дотор 28 настай Ш.Алтантуяаг буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарч байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзын хоёр цагдаад 2015  онд цаазын ял оноосон хэдий ч энэ хэргийг захиалагч нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *