хайх үгээ бичих

Уул уурхай

“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн 110.7 тэрбумын өрийг эцэслэнэ

Түгээх

ZOX.MN – “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэж, найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийг Засгийн газраас дотоодын нөөц бололцоогоо ашиглан шийдвэрлэх болжээ.

Тодруулбал “Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болсон талаар МҮХАҮТ-аас мэдээлж байна. Засгийн газар тус хоёр компанийн богино хугацаат өрийг дотоод нөөц бололцоогоо ашиглан зургадугаар сарын 1 гэхэд эцэслэхийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд, нүүрсний үнийг бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авахыг салбарын сайд болон агентлагийн даргад өчигдөр даалгасан байна.

Компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, оновчтой бүтэцтэй ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах болжээ.

“Шивээ овоо” нь Монголын хамгийн том нүүрсний ордод тоооцогддог бөгөөд Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлж, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангадаг. Өнгөрөгч 4 дүгээр сарын 30-нд тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, компанийн 2017 оны үйл ажиллагааг “Хангалттай” гэж үнэлэн, компанийн эзэмшилд байдаг 4 орон сууцыг уурхайчдад хөнгөлөлттэй үнээр хувьчлах түүхэн шийдвэр гаргасан талаар мэдээлж байсан билээ.

Г.Билгүүн

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *