хайх үгээ бичих

Нийгэм

Автомашин эзэмшигчид энэ сард багтаан татвараа төлөх шаардлагатай

Түгээх

Нийт автомашин эзэмшигч нар 5-р сардаа багтаан тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх шаардлагатай. Ингэхдээ татвар төлөх цэгүүдээс гадна Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болжээ. Хэрэв та онлайнаар татвараа төлсөн бол албан татвар, төлбөр төлсөн баримт таны и-мэйл хаяг руу автоматаар илгээгдэх бөгөөд татвар төлөгч та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргах шаардлагатай.

Хэрэв Та онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөрт ойр байрлах татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулаарай гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Татвар хураах цэгүүд:

Д/д Байршил Цагийн хуваарь
1 Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 08:00 – 17:00
Бямба, Ням : Амарна
2 АТҮТ /цирк салбар, таван ган салбар/
3 НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
4 Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00
5 Нисдэг машин худалдааны төв Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *