хайх үгээ бичих

Уул уурхай

“Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг халж П.Ганхүүг томилжээ

Түгээх

ZOX.MN- Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр П.Ганхүүг томилохоор шийдвэрлэжээ.

“Эрдэнэс Монгол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Эрчим хүчний сайд П.Ганхүүг томилжээ. П.Ганхүү нь 2016-2017 оны 10 дугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй аж.

Харин Ц.Түмэнцогт нь 2016 оны есдүгээр сараас хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан юм. Түүний өмнө ажиллаж байсан Б.Бямбасайханд “Оюу Толгой”-н гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.

Г.Билгүүн 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *