хайх үгээ бичих

Улс төр

Д.Сумьяабазар сайдын албан тушаалаа хүлээлгэж өгнө

Түгээх

Ирэх 6-р сарын 7-ны өдөр Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурал товлогдоод байгаа ба уг хуралд Бага хурлын 369 төлөөлөгч оролцож намын даргаа сонгоно.

Намын даргад, Улаанбаатар хотын дарга бөгөөд Нийслэлийн захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар өрсөлдөхөөр болсон нь одоогоор олон нийтэд тодорхой болоод байна.

Улаанбаатар хотын дарга бөгөөд Нийслэлийн захирагч С.Батболд Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ба суудлаа жинхлэх сонирхолтой байгаа ажээ. 

Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараас Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвших эсэхийг тодруулахад тэрбээр үгүйсгээгүй бөгөөд өнөөдөр түүнийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон гэх мэдээлэл байна.

Дээрх хоёр нэр дэвшигчээс гадна НИТХ-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэх боловч аль аль нь албан ёсоор зарлаагүй хэвээр байна.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *