хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Асар байгуулах зөвшөөрлийг цуцалсан ч “АПУ” компанийн шөнийн клуб байгуулагдана

Түгээх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргажээ.

“Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү хүчингүй болгожээ. Захирамжийн дагуу тус компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу цуцалж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албаны даргад даалгасан байна.

Ингэснээр тус компанийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөөр дамжуулан “АПУ” компанийн барих гэж байсан цэнгээний асар байгуулагдах боломжгүй боллоо. Гэвч Богд хааны ордон музейн эзэмшлийн ногоон бүсэд өнөөдрийн байдлаар, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд, “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон зөвшөөрөл хэвээр байгаа юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, “АПУ” ХХК нь “Вантрейд” компанийн газар эзэмшлийн зөвшөөрлийн хүрээнд хөлбөмбөгийн ДАШТ-нд зориулан цэнгээний асар байгуулахаар төлөвлөж байсан ба уг асрын нээлттэй зэрэгцүүлэн ойролцоо орших шөнийн клубын нээлтээ хийхээр хөтөлбөр батлаад байжээ. Ийнхүү Монгол улсын түүхэн дурсгалт газартай хаяа нийлэн байгуулагдах гэж буй ШӨНИЙН КЛУБИЙН тухай бодит мэдээллийг бид эргэн сурвалжилж хүргэх болно.

Б.ЦОГ

1 Сэтгэгдэл

  1. бодлын хулгайч 2018-05-15 14:43

    тэнэг батхүү богдын музейг бузарлахнээ. бузрыг бузраар гээш гэдэг юм болно доо.

    Reply

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *