хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

ЭТТ: Ослын тухай мэдээлэл гадагшлуулбал АЖЛААС ХАЛНА хэмээжээ

Түгээх

Энэ сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “ЭрдэнэсТавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн ажилтан хүнд даацын автомашинд дайруулж нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг олборлолтын талбайд, Улаанбаатар хотын иргэн 43 настай иргэн А гэгч нь хүнд даацын дозер маркийн автомашинд дайруулж нас баржээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач нь нүүрсний овоолго хийж байсан гэх ба машинаа унтраалгүй буусан байжээ. Улмаар жолоодлогогүй машин хөдлөх үед машиныг зогсоох оролдлого хийх үедээ осолдож дайруулсан ажээ. Уг хэргийг нүдээр харсан гэрч байхгүй бөгөөд талийгаачийг олох үед биенээс нь бүтэн хэсэг үлдээгүй байсан гэх.

Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ба хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй хэмээн үзэж байгаа ажээ.

Болсон хэргийн талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэвлэлийн албанаас тодруулахад “Бид өөр мэдээлэл бэлтгэж байгаа тул завгүй байна. Энэ хэргийн тухай мэдээлэл байхгүй” гэх хариулт өгсөн юм.

Харин дээрх хэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд гадагш задруулахгүй байхыг бүх хэлтэс албадууддаа үүрэгдсэн гэх ба энэ хэргийн талаар мэдээлэл гадагшлуулсан ажилчныг ажлаас нь хална хэмээн мэдэгдсэн байна. Хохирогчийн хувьд Улаанбаатар хотын харьяалалтай нэгэн бөгөөд өмнө нь “Энержи ресурс” компанид ажиллаж байгаад “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжин ажиллаж эхлээд байжээ. Түүнчлэн осол болсноос 2 хоногийн дараа  ар гэрийнхэнд нь мэдэгдсэн гэх ба талийгаачийн ар гэрийнхэн тус компанид маш их гомдолтой байгаа ажээ.

Б.ЦОГ

4 Сэтгэгдэл

  1. зочин 2018-05-17 12:36

    Баттай эх сурвалж гэж юу вээ би энэ компанийн ажилтан нь байна ажлаад жил гаруй болж байна ийм юм ерөөсөө болоогүйшдээ ийм юм тавьж иргэдийг мунхруулхаа болиоочээ

    Reply
  2. зочин 2018-05-17 12:39

    iim zui bolooguishdee imgej hudlaa sensatsi taraahee bolioochee

    Reply
  3. Дорж 2018-05-17 12:40

    Ийм зүйл хэзээ болсын би энд ажлаад 2 жил болж байна. Ийм юм анх удаа сонслоо . Худал мэдээлэл байна

    Reply
  4. зочин 2018-05-17 12:42

    ийм зүйл болоогүйшдээ би ажилчин нь байна худлаа зүйл нийтэлхээ боль

    Reply

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *