хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумьяабазар, С.Батболд нар нэр дэвшинэ

Түгээх

Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх сарын 7-ны өдөр товлогдоод байгаа билээ. Уг хурлыг угтаж Нийслэлийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчид хуралдаж тов, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталжээ. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сон­гож, 69-ийг нь квотоор оролцуулахаар шийд­вэр­лэсэн нь Баянгол, Баянзүрх, Сонгино­хайр­хан, Налайх дүүргийн намын хорооны дарга нарын эсэргүүцэлтэй тулгарч, өдгөө Хяналтын хороонд “Тайлбар хүсэх бичиг”-ээр очоод байгаа аж.

Тэд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “Хурлын 305 төлөөлөгчийн 69-г квотоор сонгох нь намын үндсэн дүрэмд заасан аймаг, нийслэлийн намын Бага хурал нь НАШБ-аас сонгогдсон төлөөлөгчөөс бүрдэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.  Дүрмээр 305-ууланг нь сонгох ёстой. Түүнчлэн МАН-ын үндсэн дүрэмд аймаг, нийслэлийн намын хорооны Бага хуралд квотоор төлөөлөгч оролцуулна гэсэн зохи­цуу­лалт байх­гүй. Гэ­тэл квотоор орж ирэх 69 тө­лөө­лөгчийн дунд М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй тэр­гүү­тэй хүмүүс орж ирнэ гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс дүүргүүдийн на­мын хороод болон хотын 1000 гаруй үүрийнхэн эсэргүүцэж ийм бичгийг МАН-ын Хяналтын зөвлөл, нийслэлийн МАН-ын хороонд хүргүүлээд байгаа юм.

Улмаар Хангарьд ордны үүдэнд монгол гэр барьж өлсгөлөн зарлах зөвшөөрөл хүссэн бичиг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүргүүлсэн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалд Улаанбаатар хотын дарга бөгөөд Нийслэлийн захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар нэрээ дэвшүүлэхээр зэхэж байгаа ажээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *