хайх үгээ бичих

Эдийн засаг

Төв банкны Мөнгөний бодлогын хороо хамтын удирдлагатай боллоо

Түгээх

Монголбанкны Ерөнхийлөгч  Н.Баяртсайхан Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилогдсон Ч.Хашчулуун, Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч давуу эрхтэйгээр гаргадаг байсныг өөрчилж, олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчимд шилжүүлснээр гишүүдийн оролцоо жигд хангагдахаар болж байгаа аж.
Хуульд зааснаар Мөнгөний бодлогын хороо 7 гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ-аас 6 жилийн хугацаатай томилсон орон тооны бус 4 гишүүнээс бүрдэнэ.
Мөнгөний бодлогын хороо нь  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэж байх ба жилд 4-өөс доошгүй удаа хуралдах аж. Монголбанкны Ерөнхийлөгч, эсхүл хорооны 3-аас доошгүй гишүүн санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж байх юм. Мөн Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулж байхаар хуульд зохицуулжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *