хайх үгээ бичих

Нийтлэл

Шүүх шийдвэрээ цуцалж Ерөнхий сайд нарыг дахин нэг сар хорих боллоо

Түгээх

Өнөөдөр өглөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд нар болох С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргаад байсан билээ.

Гэтэл прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Улмаар үдээс хойш 15.00 цагаас прокурорын гомдлыг дахин хэлэлцэж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр дахин гаргалаа. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй байна.

Таг:

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *