хайх үгээ бичих

Эдийн засаг

ЕСБХБ: Сайншандад барих нарны цахилгаан станцын санхүүжилт баталгаажлаа

Түгээх

“Desert Solar Power One” компани Сайншандад барих 30 мВт-ын нарны цахилгаан станцын санхүүжилтийг синдикат зээл хэлбэрээр босгох болжээ. Нийт 31.6 сая ам.долларын зээл авахаас үндсэн зээл олгогч Европын сэргээн босголт хөгжлийн банк 10.5 сая ам.долларын санхүүжилт олгох аж.

Мөн хамтран зээл олгогч “Triodos Investment Management” болон Голландын Хөгжлийн банк тус бүр 10.5 сая ам.долларын зээл олгох болжээ. Ингэснээр Дорноговь аймгийн Сайншанд хотод Монголын хамгийн өндөр хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барих санхүүжилт шийдэгдэж байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард Говьсүмбэр аймагт байгуулах 10 мВт-ын нарны станцыг “Уур амьсгалын ногоон” сангийн эх үүсвэрээр санхүүжүүлэх гэрээг Хас банк байгуулжээ. Төслийг “И Эс Би Солар Энержи” компани хэрэгжүүлж байгаа юм.

Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, нарны эрчим хүчний тариф Дулааны цахилгаан станцаас гурав дахин өндөр байгаа аж. Үүнийг 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хуулийг батлахдаа доод ханшийг тогтоож өгсөн, мөн үнийг ам.доллараар тооцохоор тусгасантай холбон тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний тариф тогтоох хуулийг шинэчлэх саналыг өргөн барьсныг Эрчим хүчний сайд онцолж байв.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *