хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

“АПУ” Богд хааны музейн газар дээр ШӨНИЙН КЛУБ байгуулах гэж байна

Түгээх

Монголын түүх соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байдаг, уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь Богд хааны ордон музей билээ.

Тус музейн цогцолборыг Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Богд хааны ордон музейн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг нь хадгалах зорилгоор 2001 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоосон аж.

Гэтэл тус бүсэд “Грийн эйр гарден” ХХК зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар 2.1 га талбайд барилгын ажил хийх эрхийг Нийслэлийн газрын албанаас авчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Богд хааны ордон музейн хашаанд байрлах 2.1 га газрыг  “Грийн эйр гранд” ХХК-д зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй 2011 оны есдүгээр сарын 23-нд газар эзэмших эрхийг олгон, гэрчилгээнд гарын үсэг зурсан байдаг. “Грийн эйр гарден” ХХК нь “АПУ” ХК-ийн охин компани бөгөөд тус газарт дээд зэрэглэлийн шөнийн клуб байгуулахаар төсөл хөтөлбөр батлагдаад байгаа тухай баттай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, энэхүү төсөлд хөтөлбөрийн хүрээнд дөрвөн танхим бүхий олон улсын жишигт нийцсэн шөнийн клуб байгуулахаар төлөвлөөд байгаа ба ирэх жил ашиглалтад оруулахаар тооцоолж барилгын ажлаа эхлүүлэхээр болсон байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Тусгай хамгаалалтад авсан бүсэд байшин барилга барих, түүх соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэтэл дээрх газарт ийнхүү шөнийн клуб байгуулахаар зэхэж байгаа нь Монгол улсын хууль тогтоомжийг илтэд зөрчиж байгаа юм. Газар өмчлөлийн хувьд 2-3 компанийн гар дамжин зарагдсаар эцэст нь “АПУ” ХХК-ийн охин компани худалдан авсан байдаг аж. Яг өнөөдрийн байдлаар барилгын ажил хараахан эхлээгүй байгаа ба дээрх үйл явдлыг ZOX.MN  сайт эргэн сурвалжилж мэдээлэх болно.

Б.ЦОГ

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *