хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ТЕГ-т тайлбар өглөө

Түгээх

Өнгөрөгч 4-р сарын сүүлээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн захиалгаар, цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд сэтгүүлчдийг тагнаж, хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх мэдээлэл гарч байв. Энэхүү асуудлыг Ц.Нямдорж сайдын зүгээс үгүйсгэж байсан ч Нийслэлийн прокурорын газраас 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдээлэл хийхдээ “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж чагнасан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэсээс шалгаж, холбогдох  албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг ирүүлсэн” тухай мэдэгдээд байсан юм. Харин өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дээрх хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газарт тайлбар мэдүүлэг өгчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэр бүхий сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх хэргийн нотлох баримт олдсон гэх ба нэр бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татаж болзошгүй байгаа гэлээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *