хайх үгээ бичих

Улс төр

Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх өнөөдөр дууслаа

Түгээх

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Т.Лхагва нарын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр буюу 5-р сарын 9-ний өдөр дуусгавар болж байна. Д.Сугар нь 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас нэр дэвшүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн цэц нь нийт 9 гишүүнтэй бөгөөд тэдгээрийг парламентаас зургаан жилээр томилон ажиллуулдаг байна. Өнөөдрийн байдлаар цэцийн бүрэлдэхүүнд Д.Сугар, Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Наранчимэг, Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Ганзориг, Д.Одбаяр нар багтан ажиллаж байна. Эдгээрээс өнгөрөгч онд Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон ч нөхөн томилгоо хийгдээгүй байгаа билээ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь улиран томилогдох эрхзүйн боломжгүй ажээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *