хайх үгээ бичих

Эдийн засаг

IPO: “Монгол базальт” 16.9 сая хувьцаа худалдана

Түгээх

“Монгол Базальт” компани хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар болж байна. Учир нь СЗХ нээлттэй хувьцаат компани болох хүсэлтийг зөвшөөрч 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ.

Ингэснээр  “Монгол Базальт” ХК 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдах нөхцөл бүрдэж байна. Нийтэд санал болгон худалдах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцох юм байна.

Тус компани  галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуу олборлож, “Basalt wool” брэндийн дулаан, дуу чимээ тусгаарлах зориулалттай чулуун хөвөн үйлдвэрлэн, борлуулдаг.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *