хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Монгол иргэний амь насыг бүрэлгэсэн БНХАУ-ын иргэнд шүүхээс ял оноолоо

Түгээх

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 онд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн О нь том оврын автомашинд шахуулан хананд хавчуулагдан нас барсан хэрэг гарч байв. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж БНХАУ-ын иргэн Ма гэгчийг хүн амины хэрэгт сэжигтнээр татсан байдаг. Улмаар аймгийн прокурорын газраас хэргийг хянаж, Ма гэгчийг яллах саналтайгаар хавтаст хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Энэхүү хэргийн шүүх хурал өчигдөр болж  БНХАУ-ын иргэн Ма гэгчид нэг жил 6 сарын хорих ял оноожээ.

Хэргийг тодруулбал, Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийн  далд уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Тунгуан майнз” компанийн ажилтан Монгол улсын иргэн О нь машин хана хоёрт хавчуулагдан амь насаа алдсан байдаг. Ма гэгч нь ачааны том машинтай ачилт хийх явцдаа хохирогчийг машинтай нь мөргөж амь насыг нь бүрэлгэсэн нь тогтоогджээ. Улмаар БНХАУ-ын иргэн Ма-г санамсар болгоомжгүйгээр хүний амь насанд хүрсэн гэх үндэслэлээр ялласан байна. Харин хохирогчийн ойр дотныхны хэлж буйгаар, хэргийг нүдээр харсан гэрч байхгүй бөгөөд сэжигтэн Ма нь санамсаргүйгээр ковшийн машин гулгаж иргэн О-гийн амь нас хохирсон хэмээн мэдүүлснийг үгүйсгэж байгаа аж. Учир нь хэрэг гарсан газар нь машин гулсах нөхцөлгүй тэгш газар байсан ба хохирогчийн машинийг хажуу талаас нь мөргөөд 2-3 метр түрж, талийгаач машиндаа орж амжилгүй нас барсан байжээ. 

 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *