хайх үгээ бичих

Гэмт хэрэг Эрэн сурвалжлах

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурагчдын зорчиж явсан автобусны тормос ажиллагаагүй болсноос ноцтой осол гарчээ

Түгээх

Өнгөрөгч амралтын өдөр Дархан-Уул аймаг, ЕБС-ын сурагчдын зорчиж явсан автобусны тормоз ажиллагаагүй болсны улмаас ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал: БЮ улсын дугаартай “Дэгү” маркийн автобус “Норд бенз” маркийн ачааны том машинтай мөргөлджээ.

Осол болох үед тус автобусанд 32 хүүхэд, 12 том хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас автобусны жолооч гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Бусад зорчигчдыг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байгаа ба биеийн байдал нь хэвийн гэжээ. Одоогоор уг ослын шалтгааныг тодруулахаар Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн алба ажиллаж байна. Иймд, орон нутгийн замд жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхаарууллаа. 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *